АН + ”Шударга ёс” = Икс...

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

УИХ-ын сонгуульд олонхи болсон боловч дангаараа Засгийн Газрыг байгуулах хэмжээнд хүрч чадаагүй Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдаж ямар улс төрийн хүчин, эвсэлтэй хамтрах талаар хэрхэн шийдвэрээ гаргахыг нь ард түмэн чих тавин хүлээж байна.

Наадмын өмнө намын дарга Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч болох талаар мэдэгдэж байсан хэдий ч эцсийн шийдвэрийг ҮЗХорооны хурлаараа гаргах ажээ.

Алтанхуяг даргын энэхүү санал “МАНАН-гаас салцгаая” хэмээн жагсаж цуглаад байсан массын нилээн хэсэгт таалагдаж байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ нөгөө талаас ямар санал ирж болох талаар хүмүүс дур дураараа, янз бүрээр таамаглаж байна,  Н.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл...

Ямартаа ч МАН-тай хамтарснаас арай дээр харагдаж байгаа бололтой тэдэнд. Хэрэв МАН-тай хамтарвал нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэлцэнэ. 

Тэгээд ч МАН сөрөг хүчин болсон тохиолдолд маш хүчтэй, буурь суурьтай шүүмжлэгч болох сайн талтай. Чадвартай, чансаатай сөрөг хүчинтэй байна гэдэг төр,засгийн эрх баригчдын хувьд өсөж хөгжихөд  эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. 

Ардчилсан намын ҮЗХ-ны энэ удаагийн хурал ихээхэн хариуцлагатай, ширүүхэн уур амьсгалтай болж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна. Мөн АН-ын цаашдын албан тушаалын томилгооны асуудал ч ихээхэн чухал ач холбогдолтой нь мэдээж.

Эдгээр шийдвэрийн үр дагавар намар аравдугаар сард явагдах орон нутгийн сонгуульд ямар нэг байдлаар нөлөөлж болох магадлал өндөртэй. Учир нь сонгогчид маань савлагаатаж туйлшрахдаа сайн учраас шог томилгоонууд хийгдээд эхэлбэл дургүйцээд нүүрээ буруулаад явчихаж чадахаар. Иймд АН-ын өмнө маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй мөч тулж ирээд байна. ЗӨВХӨН ЗӨВ ШИЙДВЭР!   АН+”ШУДАРГА ЁС”=Икс.           Икс-ийн хариу хэрхэн гарахад Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ихээхэн нөлөөлөхүйц тийм хүчтэй “ФИГУР”...

Д.Мягмарсүрэн 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top