Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

 

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Үндэсний зөвлөлдөх хурал хаалттай хуралдаж буй. Тус хурлаар Засгийн газрын бүтэц болон аль нэг намтай хамтрах эсэхийг эцэслэн шийдвэрлэж байгаа юм. Одоогийн байдлаар намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар сонгох асуудал дээр санал хураасан бөгөөд энэ санал 100 хувь дэмжигджээ.

Энэ талаар ч тус намын дотоод журамд тусгасан байдаг бөгөөд Н.Алтанхуягийн хувьд өрсөлдөгчгүйгээр  Ерөнхий сайдын суудалд сууж байгаа юм.  

Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр 15:00 цагт ҮЗХ-ноос гаргасан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах гэнэ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top