Л.Оюун-Эрдэнийг батлан даалтад гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Сонгуультай холбоотой шалтгаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст саатуулсныг намынхан нь батлан даалтад гаргажээ.

Тэрээр сонгуулийн үеэр телевизэд ярилцлага өгөхдөө санал тоолох автомат машинтай холбоотой асуудалд З.Энхболд гишүүний нэрийг хавчуулаад ярьчихсан аж.

Эрхэм гишүүн З.Энхболд прокурорт гомдол гаргасны дагуу түүнийг саатуулах шийдвэрийг өчигдөр прокурор гарган, цагдаагийнхан хэрэгжүүлсэн байна.

Ардчиллын нэг давуу тал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөөр хангагддаг явдал билээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнийг өөрийн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчлан саатуулах шийдвэр гаргаж байгаа нь хэлмэгдүүлэлтийн шинэ эрин эхэлж байгаа юм биш байгаа гэсэн далдхан түгшүүрийг нийгэмд дэлдэж эхэллээ хэмээн Ардын намын зүгээс энэхүү үйл явдлын талаар тайлбар хийв.

Д.Мөнхөө 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top