Н.Энхбаярын шүүх хурал есдүгээр сар хүртэл хойшилно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Дөрвөн удаа хойшлоод байгаа экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан хэдий ч зарим эх сурвалжийн мэдээллээр хойшлох магадлалтай байгаа аж.

АН, “Шударга ёс” эвсэлтэй хамтрах эсэх асуудал яригдаж буй энэ үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай сэтгүүлч уулзан ярилцлага авах үедээ Н.Энхбаяр даргын шүүх хурал товлосон хугацаандаа болох эсэх талаар лавлахад “Шүүгч нар нь амралтаа аваад явсан. Есдүгээр сар хүртэл ирэхгүй гэсэн” хэмээн хариулснаас харахад шүүх хурал хойшлох нь тодорхой бололтой.

Д.Мөнхөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top