Токиод цөмийн эрчим хүчийг эсэргүүцэж байхад Монголд хөхиүлэн дэмжиж байдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Япон улсын нийслэл Токио хотод олон мянган хүн цөмийн эрчим хүчний үйлдвэрийг эсэргүүцэн жагссан байна. Энэ удаагий жагсаалд нэртэй уран бүтээлчид, Нобелийн шагналтнууд болон алдартай жүжигчид оролцсоноороо онцлогтой байсан аж.

Эх сурвалжийн мэдээлсэнээр тэд “Цөмийн эрчим хүчийг үдэцгээе”, “ Газар нутаг, үр хүүхдээ хамгаалцгаая” гэсэн уриа лоозон барьцгаасан байжээ. Зохион байгуулагчдын хувьд 100 мянган хүн оролцсон томоохон жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цаашид цөмийн эрчим хүчний хэрэглээг хэрхэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар хүмүүсээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард нүүрлэсэн цаг зуурын гамшигаас үүдсэн Фүкишимагийн атомын цахилгаан станцын осолын дараагаар Японы ард түмэн цөмийн эрчим хүчний хэрэглээг эрс эсэргүүцэн ихээхэн болгоомжлох болсон билээ. Тиймээс ч ард түмний айдас түгшүүрийг намжааж, аюулгүй байдлыг баталгаажуулаахын тулд Япон улсын засгийн газар бүх 54 цөмийн реаторынхаа үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Гэсэн ч хэрэглээнийхээ 30 гаруй хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг байсан Япон улсын хувьд эрчим хүчний ноцтой хомсдол үүсэхээр байгаа учир нь Засгийн газар зарим реакторынхоо сэргээх талаар ярьж эхэлсэн нь Японы ард түмнийг ийн цухалдуулжээ.

Харин манай улсад Цөмийн эрчим хүчний асуудал тийм ч хуучин сэдэв биш юм. Яагаад гэхлээр хэдхэн жилийн өмнө дуулддаг байж байгаад ноднингоос хүчтэй яригдаж эхэлсэн. Зарим нь бүр Атомын цахилгаан станц барина гэж солиороод, ГХХ-ны сайд Г.Занданшатар тэргүүтэй хэдэн нөхдүүдийн хийсэн балгаар Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийгдсэн хийгдээгүй гэж сүүлдээ бүр хэний хутгасан бантан болох нь тодорхойгүй замхарсан.

Үүнд нь учир мэдэхгүй хөөрхий ард түмэн бид манай улс атомын цахилгаан станцтай болж уран боловсруулж, цахилгаан эрчим хүчний хомсдолгүй хөгжил гээч нь ирэх нь гэж дотроо битүүхэн горьдоцгоосон. Гэвч цөмийн эрчим хүч гэдэг ямар хор хөнөөлтэй эсэхийг ард түмэн маань Японы ард түмний зовлонгоос ойлгоод жиг жуг дугарч эхэлсэн хэдий ч төрийн тэргүүнд заларсан эрх мэдэлтэй зарим нэг сайд дарга чимээгүйхэн Монголд цөмийн хаягдал булшилж хариуд нь Атомын цахилгаан станц бариулах гэрээнд гарын үсэг зурсан гээд гадаад дотоодгүй хэвлэлээр шуугиад амжсан. Энэ нь үнэний ортой болж таарсан.

Үнэндээ Монголд цөмийн хаягдал булшилж, Атомын станц барина гэвэл гонжийнжоо гэж хэлмээр байна. Цөмийн хөтөлбөрийг анхлан сурталчилж, гар бие оролцсон дарга, сайдууд эхнээсээ хийсэн балгийнхаа гайгаар төрөөс зайлцгааж байна. Г.Занданшатарын хийсэн балгийг нийт Монголчууд өршөөсөнгүй өнгөрсөн сонгуулиар аваад хаячихлаа. Цөмийн хаягдалын талаар ярьсан орооцолдсон дарга, сайд хэн боловч төрөөс явах ёстойг анхааруулаад авах шиг. Бүр цаашлаад дэлхийгээс нэг мөр явж мэднэ шүү.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top