Өчигдөр орой МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн холбогдох заалт, АН-ын ҮЗХ-ны 39 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн Хамтарсан Засгийн газар байгуулах саналаа илэрхийлсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.
УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, даргаар гишүүн Х.Баттулга, эрх бүхий гишүүдэд Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарыг томилсон ажээ.
Өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, ажлын хэсгээ байгуулан АН-ын ажлын хэсэгтэй хэлэлцээрт орох юм байна.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )