С.Дэмбэрэлд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх дахин сөхөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Хан-Уул дүүргийн шүүх ИЗНН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон С.Дэмбэрэлд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд  буцаажээ. Учир нь түүнийг МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч хувьдаа ашигласан хэргээр буруутган шалгаж байгаа аж. Тус хэргийг хэдийгээр захиргааны хэргийн шүүхээр хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон ч эрүүгийн хуулийн 265.2-т зааснаар дахин хэрэг үүсгэн түүний учруулсан хохирлыг нарийвчлан тогтоохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top