Шинэ Засгийн газар бүрэлдэх гэж хөл толгойгоо олохгүй хэд хонолоо. Өнөөдрөөс эхлэн нам эвслүүд дуу дуугаа авалцан олонхийн санал авсан АН-д хамтран ажиллах хүсэлтээ тавиад байна. Нэгэнт АН-ынхан МАХН-ын “Шударга Ёс” эвсэлтэй хамтран засаг барих болсон нь тодорхой болсон энэ цагт ИЗНН-ынхан мөн адил хамтран ажиллах саналаа өнөөдөр үдээс өмнө хүргүүлсэн ч үдээс хойш хэлэлцээрийн ширээнд суухаар болжээ.
ИЗНН-ынхан шинээр байгуулагдах Засгийн газраас хоёр сайдын суудал хүсээд байгаа бөгөөд нэг сайдын суудал нь БОАЖЯ байж магадгүй гэсэн бор шувуу төрийн ордноор нисч явна. Ямартаа ч АН-ынхан ИЗНН-ын саналыг хүлээж аван хэлэлцээрийн ширээнд суухаар болж.
Төрийн ажил жигдрэх шатандаа орж бялуу хувааж байгаа энэ өдрүүдэд тангаргаа өргөөд удаагүй байгаа шинэхэн гишүүдийн зарим нэгнийх нь эрхийг түтгэлзүүлэх яриа ч бас гарч байна. Тухайлбал МАХН-ын З.Баянсэлэнгэ болон Увсын хоёр эхний ээлжинд яригдаж байгаа сурагтай.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )