Иргэний зориг-Ногоон намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуульд хэрхэн оролцсон талаараа дүгнэн хэлэлцжээ. Энэ хүрээнд намын дарга Д.Энхбаттай холбоотой асуудлыг Улс төрийн зөвлөлийн гишүүд хөндсөн байна.
Улс төрийн намын үйл ажиллагааны үндсэн зорилго нь сонгуульд оролцох, улмаар төрийн бодлогыг тодорхойлох явдал байдаг. Тэгтэл энэхүү чухал үйл ажиллагааны үеэр Д.Энхбат удирдан зохион байгуулах үүргээсээ татгалзаж, намаа хаяж явсныг гишүүд нь шүүмжилж, түүнд хариуцлага тооцох ёстой гэж үзжээ.
Чухал үед үүргээ гүйцэтгэх итгэл үнэмшил дутсан, байр сууриа тодорхойлж чадаагүй, сонгуульд намаа удирдан манлайлж оролцоогүй зэрэг үндэслэлээр Д.Энхбатыг намын даргаас огцруулах саналыг Улс төрийн зөвлөлийн гишүүд гаргасан байна. Уг саналыг ИЗНН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны болон Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )