Яг одоо АН-ынхантай МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн хэлэлцээрийн ширээний ард сууж байна. МАХН-ын хувьд АН-тай шударга, аль аль талдаа ашигтай хэлэлцээр хийнэ гэдгээ мэдэгдсэн.
“Шударга ёс” эвслийн хувьд дор хаяж таван сайдын суудал горилж орсон нь дамжиггүй. Харин ИЗННамынхны хүссэн хоёр сайдын суудлын асуудлыг АН яаран шийдэж хэлэлцээр хийхгүй бололтой. Ийнхүү Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх ажлыг АН дангаар дур мэдэн шийдэж чадахгүй учраас бусад нам эвслүүдтэй хэлэлцээрийн ширээнд суухад хүрсэн юм.
Ардчилсан намынхны хувьд өчигдөр ҮЗХ-ны хурлаараа ихэнх асуудлуудаа шийдээд авсан бол МАХН-МҮАН-ынхан өнөөдөр удирдах зөвлөлийн хурлаараа Засгийн газарт орж ажиллах гишүүдээ нэг мөр шийдсэн бололтой.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )