МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өмгөөлөгчөөсөө татгалзсан, биеийн эрүүл мэнд муу, өмгөөлөгчөө сольсон зэрэг шалтгааны улмаас хойшлоод байсан. Тэгвэл өнөөдөр 10:00 цагт Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад байгаа.
Түүнтэй хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар шүүгдэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )