Өнөөдөр ажлын хэсгүүд дахин уулзана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс томилогдсон хамтарсан Засгийн газар байгуулах ажлын хэсгүүд өчигдөр 15:00 цагт анхны хэлэлцээрээ хийсэн.

Анхны уулзалтаар тэд хийх ажилтайгаа танилцжээ. Өнөөдөр 10:00 цагаас хэлэлцээрээ үргэлжлүүлж, тус тусын боловсруулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлтэй танилцахаар тогтсон байна.

Хамтарсан Засгийн газрыг байгуулах АН-ын ажлын хэсгийг гишүүн Х.Баттулга ахалж, гишүүдээр нь Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан нар ажиллаж байгаа бөгөөд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар ажиллаж байгаа юм.

АН-ын ажлын хэсэг мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулсан ИЗНН-ын ажлын хэсэгтэй уулзахаар төлөвлөжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top