Н.Энхбаяр нарыг шүүх хурал түр завсарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэх ёстой байсан ч шүүх хурал эхэлж хэсэг хугацаа өнгөрсний түр завсарлалаа. Өмнө нь дөрвөн удаа хойшлогдсон уг шүүх завсарлах болсон нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсонтой холбоотой юм. Тэрээр өмгөөлөгч Нарангэрэлийг өөрийн өмгөөлөгчөөр ажиллуулахаар болжээ.

Тиймээс өмгөөлөгч Нарангэрэлд хэрэгтэй танилцах нэг сарын хугацаа шаардлагатай байгаа тул дээрх хугацаагаар шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргажээ.  

А.Тэмүр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top