Н.Энхбаяр нарын шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал түр завсарлаад байсан ч хойшлогдлоо. Өмнө нь дөрвөн удаа хойшлогдсон уг шүүх хурал дахин хойшлогдох болсон нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсонтой холбоотой юм.

Тэрээр өмгөөлөгч Нарангэрэлийг өөрийн өмгөөлөгчөөр ажиллуулахаар болсон бөгөөд өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай нэгбүрчлэн танилцах хугацаа гаргаж өгөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргаснаар шүүх хурлыг түр завсарлуулаад байсан юм. Харин  шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч иргэн Н.Энхбаяр нарыг шүүх хурлыг долдугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ.   

А.Тэмүр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top