Чуулганы бэлтгэлийг өнөөдрөөс хангуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон УИХ анхны чуулганаа долдугаар сарын 6-нд хуралдуулж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөс хойш дахиж хуралдаагүй. Харин шинэ Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор УИХ энэ долоо хоногт багтаан хуралдана хэмээн үзэж, чуулганы бэлтгэлийг өнөөдрөөс хангуулж эхэлжээ. Ямартай ч анхны чуулганыг сурвалжилсан хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг тэрхүү нэрээр нь энэ долоо хоногт зарлагдаж мэдэх чуулган руу нэвтрүүлнэ гэх дүрэм барьж ажиллахаар болоод байна. Энэ нь Ардчилсан намын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хийж байгаа хэлэлцээрүүд нэлээд үр дүнд хүрсэн бололтой.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top