Засгийн газрыг шинээр байгуулах хүрээнд Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран хэлэлцээ хийж буй. Уг хэлэлцээ өнөөдөр 10.00 цагаас дахин үргэлжилнэ гэнэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бол “Шударга ёс” эвслийн хувьд УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрт орж буй юм. Хэлэлцээ өнөөдрөөр дуусч шинэ сайдуудыг томилох ажил эхлэх цаг ойртож байгаа дуулдана.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )