МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Тусгаар тогтнолын ордонд болж байгаа хурлаар чухам ямар асуудал хэлэлцэж буй нь тодорхойгүй боловч, хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж магадгүй аж. Мөн Удирдах зөвлөлийн хурлын дараачаар МАН-ын бүлэг хуралдаж магадгүй байна.
Засгийн газар бүрэлдэн, Их хурал хуралдах цаг дөхсөн энэ өдрүүдэд МАН-ынхан намын даргийн асуудлаа нэгмөр шийдэх гэж байгаа гэсэн мэдээлэл эх сурвалжаас ирээд байгаа. Харин бүлгийн даргынх нь асуудал одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )