МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Бага хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг авч хэлэлцээд энэ сарын 24-н хэмээн товложээ. Уг нь МАН Бага хурлаа энэ долоо хоногт багтаан хуралдуулах нь гэсэн мэдээлэл цацагдсан ч өчигдөр тус намынхан хуралдаанаа хойшлуулж намар болгосон хэмээж байсан юм.
Гэвч тус намын гишүүн Ж.Сүхбаатар намын удирдлагад шаардлага хүргүүлэн нэн даруй Бага хурлаа зарлаж, сонгуулийн үр дүнг хэлэлцэн, хариуцлагаа тооцох хэрэгтэй гэсэн сануулгыг өгсөн нь ийнхүү өнөөдөр Удирдах зөвлөлөө хуралдуулахад хүргэсэн бололтой. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөлийн хурал одоо ч үргэлжилж байна. Удирдах зөвлөлийн хурал дуусаагүй байгаа тул УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан ч хойшлогдсоор байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )