Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифайн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Ай Ти Би-2011” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш” орноор оролцох үеэр Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьжээ. Айлчлал таван өдрийн турш үргэлжилнэ.
Энэхүү айлчлалын үеэр Талиб Рифай Монгол Улсын төр, засгийн тэргүүнтэй уулзах юм. Мөн Монгол орны аялал жуулчлалын хөгжлийн асуудал, цаашид Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид аялал жуулчлалын салбарын нийгэм, эдийн засгийн хөгжил оруулсан ач холбогдлыг дурьдсан "Нээлттэй захидал"-ыг гардуулах гэнэ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )