МАН-ынхан гэдийв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Чуулган хэдий ирц муутай байгаа хэдий ч УИХ-ын дарга ирснээр УИХ-ын анхдугаар хуралдаан албан ёсны ирц 53.6 хувийн ирцтэй байна. Ингээд чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Дэмбэрэл үг хэллээ. Тэрээр хэлэхдээ өнөөдрийн чуулганаар ярилцах асуудал ойлгомжтой. Одоо бид нар Их хурлын даргаа сонгоно гэв. Ингээд чуулган хуралдаж эхлэв.

Гэтэл МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд манай намд одоогоор Их хурлын даргыг сонгох нэр дэвшүүлэх талаар мэдээлэл өгөөгүй. Тийм учраас яг одоо Их хурлын даргыг сонгох асуудлаа хойш тавья. Тэгэхгүй бол хууль зөрчсөн асуудал болно гэв. Ийнхүү бид нам дээрээ зөвшилцөх хэрэгтэй байна гэж Н.Энхболд гишүүн гэдийв.

Одоогийн байдлаар чуулганы танхимд АН-ынхан ирц бүрэн сууж байгаа бол сөрөг хүчин болох МАН-ынхнаас Н.Энхболд гишүүнээс өөр гишүүн чуулганд оролцоогүй байна.

А.Тэмүр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top