Анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн хэдий ч амжилт олсонгүй түр завсарлаад байна. Аль хэдийнэ сөрөг хүчиндээ өгөх ёстой байсан зөвшилцлийн бичгийг АН-ынхан дөнгөж өчигдөр орой МАН-д хүргүүлсэн. Тэр нь хэнд өгсөн нь мэдэгдэхгүй, ирээгүй байгаа учраас МАН-ынхан гэдийж чуулганд оролцсонгүй.
Хэрвээ МАН-ынхан орж ирэхгүй бол хурлаа цаашид үргэлжлүүлэх боломжтой, үүнийг та хийх хэрэгтэй гэж С.Баярцогт гишүүн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд мэдэглээ. Харин Д.Дэмбэрэл дарга: Чиний шахалтаар гишүүдийн тал байхгүй байхад УИХ-ын даргыг сонгоно гэж байхгүй. Үндсэн хуулийн асуудлыг бид ойлгож байна гэв.
Ийнхүү АН-ынхан чуулганд Ардын намынхныг хэзээ орж ирэхийг хүлээж байна. Тэгэхгүй бол бид тэртээ тэргүй олонх болсон учир би наана чинь гараад хурал удирдаад даргаа сонгоно хэмээн АН-ын дарга Н.Алтанхуяг мэдэгдлээ.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зөвшилцлөө хийчихээд чуулганаа хуралдуулъя хэмээн чуулганыг түр завсарлууллаа. АН-ынхан чуулганы хуралдааны танхимдаа үлдэн сөрөг хүчнээ хүлээж сууна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )