УИХ дахь МАН-ын бүлгийнхэн чуулгандаа хүрэлцэн ирээгүйгээс шалтгаалж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг АН-ынхан барьж идэх шахав. Хуралдана, хуралдахгүй гэж хэсэг маргалдсаны эцэст чуулганыг завсарлуулаад УИХ-ын дарга нэлээн ууртай гэгч нь гараад явж харагдана лээ.
Гэсэн хэдий ч АН-ынхан гэрийн нохой сүүл өөдөө гэгчээр ихэд додигор үлдэж болохгүй бол өөрсдөө чуулганаа удирдаад даргаа сонгочихъё хэмээн танхимдаа үлдсэн юм. Одоогийн байдлаар чуулганы танхим дахь АН болон бусад намын гишүүд сууж байгаа бөгөөд зарим гишүүд цайны цаг гээд гарч одох төлөвтэй байна.
Тиймээс УИХ-ын анхдугаар чуулган хэзээ бүрэн ирцтэйгээр хуралдах нь тодорхойгүй байна. Ямартаа ч МАН-ынханы царайг харж хэсэг хугацааг авах бололтой.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )