МАН-ын бүлэг хуралдаж АН-ынхан хүлээсээр

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ. Одоогоор хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос бусад нь үндсэндээ хүрэлцэн ирээд байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын тайлбарласнаар бол Ардчилсан намаас өчигдөр орой МАН-д хүргүүлсэн УИХ-ын даргыг томилоход зөвшилцөх тухай асуудлыг авч хэлэлцэнэ гэж байна.

Ийнхүү Төрийн ордны “А” танхимд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа эхлүүлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд анхдугаар чуулганд оролцохоор чуулганы танхимд суудлаа эзэлж эхэллээ. Тун удахгүй анхдугаар чуулган ирц бүрэн эхэлж магадгүй нь.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top