Шинэхэн гишүүд төөрсөөр

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

УИХ-ын шинэхэн гишүүд төөрсөөр байна. Төөрөх төөрөхдөө бүр хүнээр хөтлүүлж хүрч ирж чуулганыхаа танхимд орж, осолдолгүй нэг юм сууж байна.

Өнөөдөр л гэхэд хэвлэлийнхэнд хурал зарласан гурван бие даагчдын хоёр нь болох С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Хэвлэлийн хурал болдог Төрийн ордны “Г” танхимыг олохгүй төөрч алга болов. Удтал хүлээсний эцэст мань хоёр гишүүн УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар хөтлүүлсээр орж ирж нэг юм хурлаа эхлүүллээ.

Энэ ч гайгүй зарим нэгэн эмэгтэй гишүүд болон шинэковууд бүгд төөрөөд төрийн ордноор нэг эрэл сурал болж гишүүн нь туслахаа хайж, туслах нь гишүүнээ хайсаар хэд хонолоо. Ямартаа ч эрхэм гишүүд минь нэг эмх цэгцэндээ орох гээд л байна даа. Дашрамд хэлэхэд төрийн ордны хамгаалалтын албаныхан шинэ гишүүдэд, шинэ газраа дастал нь туслах хэрэгтэй болов уу.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top