МАН-ын бүлгийг харалгүйгээр даргаа сонгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 22

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд нийт гишүүдийн 60 гаруй хувь нь оролцож, эвслийн Засгийн газрыг байгуулахтай холбоотой МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай байгуулах хэлэлцээрийг дэмжин баталжээ.

ҮЗХ-ны хуралдаанаас гаргасан нэг шийдвэр нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг харалгүйгээр маргааш 11.00 цагт УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг эхлүүлж УИХ-ын даргыг сонгох ёстой гэж үзжээ. Тиймээс ямарч байсан АН-ыхан УИХ-ын хуулийн дагуу хамгийн ахмад настай гишүүнээрээ хурал удирдуулан даргаа сонгох гэнэ. Харин хэлэлцээрийн гэрээнээс болж анхдугаар чуулганыг гацаасаан МАН-ын бүлгийг хүссэн хүсээгүй АН чуулганыг хуралдуулах болоод байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top