Өнөөдөр 11.00 цагаас эхлэх товтой байсан анхдугаар чуулган одоог хүртэл хуралдаагүй л байна. Чуулганы хуралдааны гол гацаа болсон МАН-ын бүлгийн хурал дуусаагүй ажлын хэсгийн мэдээллийг сонсч байгаа юм байна.
Одоогийн чуулганы танхимд АН-ынхан болон бусад нам эвслийн гишүүд хэзээ хуралдахыг хүлээж байна. Өчигдөр АН-ын ҮЗХ-ны хурлаар чуулганыг МАН-ыг хүлээлгүй хуралдуулна гээд байсан бол АН, МАН-ын ажлын хэсгүүд хоорондоо зөвшилцсөний эцэст чуулганыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр удирдуулан УИХ-ын даргаа сонгож магадгүй юм.
Гэвч МАН-ын бүлгийн хурлын дараачаар Анхдугаар чуулган хуралдах эсэх тодорхой болох учир бусад гишүүд чуулганыхаа танхимд хүлээж, зарим нь бүр залхаж сууна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )