Өнөөдөр 11.00 цагаас Анхдугаар чуулганыг эхлүүлэхээр зарлаад байсан ч МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын дарга сонгох болон бусад асуудлаар хуралдаж дуусчээ.
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргыг сонгох асуудлаар зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар МАН-ын бүлэг хуралдаанд оролцохгүй гэж гэдийсэн. Зөвшилцлийн асуудлаар АН, МАН-ын бүлэг ажлын хэсэг гаргаж АН-ын ажлын хэсэгт гишүүн Д.Эрдэнэбат, С.Баярцогт, МАН-ын бүлгийн ажлын хэсэгт гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар орсон гэнэ.
Чуулганы танхимд бусад нам эвслийн гишүүд аль хэдийнэ ирээд суудлаа эзэлчихсэн хүлээж байсан бол удаан хүлээлгэсний эцэст Анхдугаар чуулганыг үдээс хойш хуралдуулдуулахаар товлоод байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )