МАХН-ын дарга Н.Энхбаяр “Шударга ёс” эвслийн зарим нэр дэвшигчдийн нэрийг Сонгуулийн ерөнхий хороо хассан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Харин Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаанаар гишүүн Т.Лхагваа энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Улмаар энэ шийдвэрийн эсрэг өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдсан юм.
Харин эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн баасан гаригт уг асуудлыг хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хороо үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзжээ. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын бүрэн эрх баталгаажих боломжтой болж байгаа юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )