Дөнгөж сая үдээс өмнө завсарлага аваад байсан гишүүд чуулганы танхимд дахин цуглаж эхлэв. УИХ дахь АН-ын бүлгийнхэн МАН-ыг хүлээхгүй хурлыг эхлүүлнэ гээд чуулганы танхим руу орцгоов. Гэвч одоогоор чуулган юу юугүй хуралдаад эхэлчихсэнгүй гишүүд дүмбийтлээ сууцгааж байна.
Үдээс хойш МАН-ын бүлэг дахин хуралдана гэсэн ч бүлгийн хурал дөнгөж сая эхэлж байна. Чуулганд оролцох талаар одоогоор МАН-ынхан ганц үг ган хийлгэхгүй байгаагаас үзэхэд бүлэг дотроо хэлэлцэх асуудал нь дуусаагүй бололтой.
Чуулганы танхимын үүдэн дээр гишүүн Ч.Сайханбилэг итгэл дүүрэн одоо чуулган эхлэнэ хэмээн сэтгүүлчдэд хандан хэлээд чуулганы танхим руу орсон юм. Тэд чуулганыг яаралтай хуралдуулах асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр хүртэл ороод амжжээ.
Харин МАН-ынхан Ө.Энхтүвшин даргынхаа өрөөнд сэм хуралдаж байгаад бөөнөөрөө гарч Бүлгийн хуралдаан дөнгөж сая орлоо. МАН-ын зарим гишүүдын ярьж байгаагаар бол бүлгийн хурлын дараачаар УИХ-ын Анхдугаар чуулганы гацаа арилна гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )