Ж.Сүхбаатар ерөнхий нарийн бичгийн дарга болох нь

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өөрөө өөртэйгөө хариуцлага тооцон үүрэгт ажлаа хүлээлгэн өгч огцорсон. Иймд түүний орыг залгах хүний асуудал нам дотор хүчтэй яригдах болов. Энэхүү албан тушаалд тохирох хүмүүсийн нэр ч эхнээсээ тодорч байна. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар гээд цааш хөвөрнө. Намын генсект хэнийг томилох гэсэн асуудал удахгүй болох намын бага хурлаар яригдах бололтой. Иймд үзэл, бодол, байр суурь, хийх зүйлээрээ өрсөлдсөөр байгаа аж.

Т.Бадамжунай сайдын хувьд энэ суудал тохирох нэгэн гэх. Түүний хийж байсан ажил, намдэа оруулсан хувь нэмэр нь энэ суудпын эзэн болох дөрөө гэнэ. Дөмегхөн хор найруулж, дөрөегөө чангахан жийвэл Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгчгуйгээр суух аж. Гэхдээ түүний талаархи хар бараан мэдээлэл, хийсэн бусармаг зүйл нь генсекийн суудал хүрэх замын саад. Түүний байгаа газар бараан үүл хуралдаж, хар ажил явдаг гэж намынх нь гишүүд муулах нь бий. Иймд нэг их хол явахгуй унах магадлалтай. Харин Байгаль орчноо хамгаалах сайд Д.Цогтбаатарын хувьд сонгогдпоо гэхэд генсекийн дайнд хүрч ажиллахгүй гэх. Хийсэн зүйл нь ч маруухан. Яахав, хэн нэгний татаасаар өрсөлдөөнд тэргүүлж болзошгүй. Тус нам доторхи лобби бүлэглэлүүд татаад гаргачих байх. Дараа нь түүнийг үл тоох эрхмүүд олшрох болов уу гэсэн таамгийг олон хүн дэвшүүлээд байна.

Монголын улс төр дэх шинэ залуу боловсон хүчний нэгээр яах аргагүй Ж.Сүхбаатарыг нэрлэх нь дамжиггүй. Тэрээр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө СЕХ-ны нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг төр захиргааны дээд байгууллагад 12 жил тасралтгүй ажиллажээ. Энэ үеэс л өөрийгөө чамбай улс төрч болох ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан юм. Төрийн албанд үнэн сэтгэлээр зүтгэж, өсөн дэвжиж, итгэл даан ажиллаж чадах хүн гэдгийг нь туршлагатай улстөрчид олж харсан тул итгэл найдвар хүлээлгэн, уг албан тушаалд томилох байх гэж хүлээн суугаа аж. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөний дараа сургуульдаа багшаар үлдэх, эсвэл багшийнхаа тавьсан саналын дагуу УИХ-ын гишүүний туслахаар ажиллах хоёрын сүүлийнхийг нь сонгон төрийн албанд орж, ажлынхаа гарааг эхлүүлж байжээ. Элдэв асуудалд орооцолдон, намынхаа нэр хүндийг унагаж яваагүй, төрийн мөнгөнөөс дур мэдэн сохор зоос ч халааслаагүй учир тэр. Нэр цэвэр, ноён нуруутай, өөрийн гэсэн эрхэм чанар, аливаад тууштай, зорилготой байх нь түүний баримталдаг гол зарчим. Үүнээсээ ч хазайдаггүй.

Тиймээс гишүүн асан Ж.Сүхбаатарт намынх нь эгэл жирийн гишүүд ам сайтай байна. Төр түшилцэн явахдаа чамгүй зүйл хийж, нийгэмд шударга ёс тогтоохоор ажилласан, элдэв хэл аманд ороод байдаггуй цэгц, шударга хүн гэх. Мөн намдаа шинэчлэл хийх асуудлыг олон ч удаа хөндсөн боловч тухайн үеийн удирдлагууд нь хүлээн аваагүй гэдэг. Үүнээс гадна хараат бусаар шийдвэр гаргах чадвартай, хэний ч нөлөөнд автдаггүй, төрийн ноён нуруутай хүн юм байна. Ер нь, түүнийг генсек болговол доройтож буй намыг сэргээн босгочихно. Дараагийн сонгуульд ялалт авчирна гэсэн яриа ч бий. Энэ нь ч үнэний ортой биз. Хэн нэгний лоббид орохгүй, хувийн эрх ашгийг урьтал болгодоггүйг хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч авлигатай тэмцэх санаачлагыг гарган өмнөх парламентад Авлигын эсрэг бүлэг байгуулж, АТГ-ын үйл ажиллагаатай нягт танилцан, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар нээлттэй сонсгол явуулж байлаа. Санаачлан батлуулсан хууль ч чамлахааргүй. Ер нь, хуулийн талаар чамлахааргүй мэдлэгтэй, шинэлэг сэтгэлгээтэй залууг намын генсеюэр шууд сонгоно байх гэсэн иргэдийн хүлээлт ч үүсээд буй. Тэрээр намаас болон иргэд, гишүүдийнхээ тавих шаардлагад бүрэн нийцэх нэгэн. Тиймдээ ч дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн таамгийг тэргүүлж, манлайлсаар явна. Удахгүй болох намын бага хурлаар сонгогдсон байхад ч гайхах зүйлгүй. Ямартай ч, бусдаасаа ялгарах содон, худлаас хол үнэнд ойр түүнд намынх нь гишүүд чамгүй итгэл үзүүлэн дэмжиж байна. Тиймэзс ирээдүйн Ерөнхий нарийн бичгийн дарга гэж түүнийг нэрлэж байгаа ажээ.

 

АРДЧИЛАЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗА БОЛИОРОО ТА НАР(202.179.27.115) 2013 оны 06 сарын 05

ЭНЭ ХУЛГАЙЧААР ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛГООД БАЙХДАА ЯАДАГ ЮМ. НААД ХУЛГАЙЧ ЧИНЬ АРДЧИЛСАН НАМЫН ТАГНУУЛ БАЙГАА ЮМ. ҮҮНИЙГ МАН-ААС ХӨӨВӨЛ ТААРНА.

0  |  0
Top