МАН-тай хамтарсан Засгийн газарт 3.4 жил ажилласны хувьд АН хийдгээ хийсэн, цагаа олж гарсан, түүхэн шийдвэр байсан гэдгээ зарласан. Энэ нь магадгүй тэднийг дахин хамтрах аргагүй, хамтарвал шантаажинд орно гэдгийг нь илэрхийлсэн ч үг биз ээ. Тиймдээ ч энэ сонгуулийн дараагаас л АН-ынхан МАН-тай хамтарвал МАНАН болно, МАХН, МҮАН-тай хамтрах ёстой, мөрийн хөтөлбөр нь ч нийцтэй, угшил нэг хүмүүстэй гэж ярьсаар байсан юм.
Тэгвэл тэднийг ийнхүү нүүр буруулж байгааг МАН-ынхан ёстой тэвчиж дийлээгүй бололтой. Сөрөг хүчин болно, болох болохдоо хүчтэй сөрөг хүчин болно гэж ярьж байсан хэрнээ МАН нөхдүүд энэ үүргээ гацаахын нэр гэж бодсон уу ямартай ч “Манайхтай зөвшилцөх ёстой” хэмээн гэдийж анхдугаар чуулганыг гацаанд оруулаад байгаа билээ. Ёстой нөгөө дэлхийн хоёрдугаар дайны үед Сталин Гитлерийн дайралтыг жилийн өмнө мэдэж байсан хэрнээ “Мэдкү байсан” гэж гүрийсээр байгаад хэдэн рот цэргээ буудуулсан гэдэг шиг. МАН-ынхны тактик хүртэл Сталинч байх юм гэж хэн мэдэх билээ. Шударга бус шантааж л хийх гээгүй бол нэгэнт болох ёстой юмыг цаг хугацаанд нь хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй баймаар юм даа.
М.Галт
Сэтгэгдэл ( 0 )