МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дөнгөж сая тарж бүлгийн дарга Н.Энхболд, Су.Батболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын зүгээс УИХ-ын даргад яригдаад байгаа УИХ-ын гишүүн З.Энхболдыг гишүүдийн өмнө өөрийнх нь байр суурийг сонсоё гэсэн хүсэлтийг тавьсан боловч хараахан хүрэлцэн ирсэнгүй тиймээс гурав дахь өдөр уулзаж ярилцах хүсэлтээ дахин тавьж байна.

Тиймээс З.Энхболд гишүүнээс бидний хүсэлтийг хүндэтгэн хүлээж авч энэ гурав дахь өдөр тодорхой асуултуудад хариулж харилцан ярилцахыг хүсч байна гэв.

 Манай намын зүгээс ийм байр суурьтай байна гэдэг товч мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Ийнхүү МАН-ынхан маргааш намынхаа бага хурлыг хуралдуулсны дараачаар Анхдугаар чуулганы асуудлаа нухацтай ярина гэдгээ илэрхийллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top