Гацаа гарахгүй нь

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Өнөөдөр 11.00 цагт Анхдугаар чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулна гэж өнгөрсөн ням гарагт болсон ҮЗХ-ны хурлын дараачаар АН-ынхан сэтгүүлчдэд мэдээлээд байсан хэдий ч сансандаа хүрсэнгүй үд хүргэсэн.

Чуулганыг үдээс хойш 15.00 цагаас хуралдуулахаар товлосон байсан ч одоог хүртэл хуралдаж чадалгүй сууж байна. Харин  үдээс хойш бүлгийн хурлаа дахин хуралдуулсан МАН-ынхан хурлынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж чуулганд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Энэмэтчилэн МАН-ынханыг хүлээсээр чуулганы танхимд эрхэм гишүүд бүтэн өдрийг авч зарим гишүүд Д.Дэмбэрэл даргийг намынхаа нөхдийг чуглуулж хурдан төрийн ажил явуул гэсэн байр сууриа илэрхийлсэн авч төдийлөн чихэнд нь хүрсэн шинжгүй.

Чуулганыг гацаагаад байгаа нь  дан ганцхан МАН-ын асуудал гэвэл бас өрөөсгөл ойлголт юм. Яагаад гэхлээр Анхдугаар чуулганыг товлосон хугацаанд нь хуралдуулах үүрэгтэй АН-ынхан болзсон цагтаа тохирсон юмаа авч ирээгүй учир МАН-ынхан гэдийж орхисон нь тэр байх.

Яг одоогийн байдлаар Чуулганы танхим дахь гишүүдийн ирц багас ч  байгаа бөгөөд өнөөдөр чуулганыг хуралдуулна гэдэг АН-ын хувьд бараг  үлгэр болж хувирч байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top