Өнөөдөр 09.00 цагт зарлагдаад байсан МАН-ын бага хурал одоогоор хараахан эхлээгүй байна. Бага хурлын гишүүд одоо л дөнгөж цугларч эхэлж байна хэмээн МАН-ын ХМОНХ-аас мэдээллээ. Өнөөдөр болох бага хурлаараа МАН-ынхан өнгөрсөн сонгуулийн ажлаа дүгнэж намынхаа дотоод бүтцэд өөрчлөлт оруулах юм. Ингэснээр МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргаар шинэ хүмүүс томилогдох нь тодорхой болж байгаа юм.
Хамгийн түрүүнд намын бага хурлаар хэлэлцэгдэх асуудал бол намын дарга сонгох юм. Энэ удаад МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өрсөлдөгчгүйгээр томилогдох бол Ерөнхий нарийн бичгийн даргад Г.Занданшатар, Цогтбаатар болон УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нар нэр дэвшихээр болжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )