МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Манай намын бага хурал өнөөдөр хуралдаж байгаа. Энэ үеэр Их хурлын даргыг бүрэн бус байдлаар сонголоо. Зөвшилцөх тухай асуудал бол өөрөө нарийн дэгтэй. Энэ зөвшилцлийн тухай бичгийг АН-ынхан манай намд ирүүлсэн.

Тус бичгийг бид хүлээн авч нэр дэвшиж байгаа гишүүнтэй уулзах хүсэлтээ тавьсан. Гэвч бүлэг байгуулагдаагүй гэдэг шалтгаанаар бидэнтэй уулзаагүй. Ингээд маргааш өглөө хурлаа хийнэ гэж тохиролцоод байтал хууль зөрчин хурлаа хийчихлээ.

Ингээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд маргааш хуралдуулахаар зарласан байсан чуулганыг хууль зөрчин хуралдууллаа. Үүнийг манай намын зүгээс хууль зөрчсөн гэж үзээд үүний дагуу Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд байр сууриа илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт: АН-ынхан мордохын хазгай гэгчээр хууль зөрчин УИХ-ын даргыг томилсон нь цаашдаа улс орны асуудлыг яаж авч явах нь ойлгомжтой харагдаж байна. АН-ынхантай манай намын удирдах зөвлөлөөс уулзах хүсэлт тавиад өдөржингөө хүлээгээд хэн нь ч ирээгүй. Иймд бид АН-ынхныг ирж харилцан ярилцахыг хүлээж байв гэлээ.

Эцэст нь хэн ч бодоогүй хүлээгээгүй ийм үйл явдал боллоо. Бид тун удахгүй чуулгандаа орж ирж сууна гэдгийг Ардын намын удирдлагууд хэллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top