МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хаалттайгаар эхэллээ. Хуралдаанаар энэ удаад МАН-ын Удирдах зөвлөлийг огцруулж, шинээр Удирдах зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Улмаар нарийн бичгийн дарга нар ч шинэчлэгдэх гэнэ. Үүний дараагаар Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудал руу орох юм байна.
Ямартаа ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэрийг гаргасан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд намын ерөнхий нарийн бичгийн даргад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нарыг нэр дэвшүүлэх болж шийдвэрлэсэн билээ.
Ингэхдээ энэхүү хоёр нэр дэвшигчээс хэн нь Бага хурлын гишүүдээс хамгийн их санал авсан нь ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоно гэж үзэж байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )