УИХ-ын чуулганыг 15.00 цагт товлон зарлаад байсан ч одоог хүртэл хуралдуулаагүй байсаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал бол байнгын хорооны бүтцийг тодорхойлох ёстой юм.
Хамгийн түрүүнд төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүдийн картыг сугалж аван гарч одсон юм.
Харин чуулган үргэлжлэн хуралдаж төрийн байгуулалтын байнгын хороог байгуулах тогтоолын төсөл дээр санал хурааж гишүүдын дийлэнх саналаар батлагдлаа. Товлосон цагт хурлаа хийж даргаа сонгохыг УИХ-ын дарга З.Энхболд даалгалаа. Ийнхүү хуралдаан өндөрлөлөө.
Мөн байнгийн хороодын асуудал дээр АН-ынхан хоорондоо маргаантай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )