МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Ингэхдээ намын ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах эхний санал хураалтын дүн гараад байна. Намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гишүүдээс 44.6 хувь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар 29.1 хувийн санал авсан бол УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар 25.5 хувийн санал авчээ.
Тиймээс хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсон аж. Хоёр дахь шатны санал хураалтад хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг оруулах болсон байна. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар санал хураалтаас хасагдсан.
Ийнхүү МАН-ын Бага хурал үргэлжлэн хуралдаж ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах санал хураалтыг нууцаар явуулж, 115 хүний дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Тодруулбал, санал хураалтад 207 гишүүн оролцсоноос 115 нь Г.Занданшатарын төлөө өгсөн бол 98 нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт өгчээ. Ингэснээр Бага хурлын гишүүдээс 55,6 хувийн санал авсан Г.Занданшатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )