Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдийн шүүх хурал хойшлов

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Учир нь нэхэмжлэгч Г.Батхүүгийн талаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт тавьсан юм. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшиж ялагдсан Г.Батхүүгийн бие төлөөлөгч н.Доржпалам Хан-Уул дүүргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг буруутай гэж үзжээ.

Тиймээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Хан-Уул дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан хэмээн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top