УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-аас томилогддог дөрвөн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. УИХ-аас томилдог байгууллагад Үндэсний Статистикийн хороо, Сонгуулийн Ерөнхий хороо, Монголбанк, Үндэсний Аудитын газар ордог бөгөөд цаашид хэрхэн ажиллах, төрийн ажлыг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
Өглөө 09.30 цагаас эхэлсэн уулзалт үргэлжилсээр байгаа бөгөөд дөрвөн байгууллагын удирдлагуудыг нэг, нэгээр нь хүлээн авч уулзаж байгаа юм. Хэдхэн хормын өмнө СЕХ-ны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан юм. УИХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж орон нутгийн сонгуулийг амжилттай зохион байгуулахыг үүрэг болгосон юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )