МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшсэн ч СЕХ-ны шийдвэрээр хасагдсан Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцээд маргаан үүсгэн хэлэлцэх үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Ингэснээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ СЕХ-ноос авсан Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Ц.Цолмон нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломж нээгдээд байгаа юм. Тэдний УИХ-ын гишүүнээр сонгогдсон тухай дүнг анхдугаар чуулганы нээлт дээр СЕХ-ны дарга Н.Лувсанжав танилцуулсан билээ.
Харин дээрх гурван гишүүн маргааш тангараг өргөнө гэсэн яриа төрийн ордноор дуулдана.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )