Өчигдөр МАН-ын 6-р бага хурал өндөрлөсөн. Бага хурлын үеэр тус намын хэд хэдэн гишүүн намаасаа гарч МАХН-д нэгдэх гэж байгаа гэнэ гэх яриа явж байсан нь үнэн болж таарлаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Арвин, Д.Загджав, Б.Бат-Эрдэнэ нарын 11 хүн МАН-аас гарч МАХН-д нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг МАН-аас гарч МАХН-д элсэх үед МАХН-ын ЕНБД Н.Удвал “Эдгээр гишүүд маань болвоос булган сүүлтэй гишүүд юм аа. Эднийг дагаж МАХН-ын маань мянга мянган гишүүд бидэндээ ирж нэгдэх болно” гэж хэлж байсан нь ийнхүү биелж байгаа бололтой.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )