Орон нутгийн сонгуулийн саналыг автомат машинаар тоолох магадлалтай

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Орон нутгийн сонгуулийг есдүгээр сарын дундуур хийх тухай яригдаж эхэллээ. Мөн СЕХ-ноос орон нутгийн сонгуулийг автомат машинаар явуулах боломжийг судалж, өртөг зардлыг тооцож байгаа аж.

СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэлэхдээ “Орон нутгийн сонгуулийг автоматжуулах уу, үгүй юу гэдэг хууль эрх зүйн орчныг яаж зохицуулахаас шалтгаална. Үүн дээр тусгайлан шийдвэр гарах байх гэж үзэж байна” гэв.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top