Zindaa.mn сайт “Сонгуулийг сонирхолтой болгоё” уриан доор нийт 100 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг уншигч хэрэглэгчдийнхээ дунд зарласан. 2012 оны УИХ, НИТХ-ын сонгууль зэрэг явагдсан. УИХ-ын зарим тойргууд дээр сонгуулийн дүн гарахгүй байгаа тул уралдааныг цогц байдлаар дүгнэх боломж бүрдэхгүй байгааг уншигч, хэрэглэгчид маань ойлгож буй биз ээ. Гэвч манай сайтын зүгээс НИТХ-ын 45 гишүүнийг зөв нэрлэх, УИХ-ын 76 гишүүнийг зөв нэрлэх уралдааны дүнг тусад нь салган дүгнэхээр шийдвэрлэлээ. Учир нь СЕХ-ноос батламжилсны дагуу НИТХ-ын шинэ бүрэлдэхүүн нэгэнт бүрдсэн тул НИТХ-ын төлөөлөгчдийг нэрлэх уралдаанд амжилттай оролцсон хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байна хэмээн үзлээ. Тиймээс НИТХ-ын сонгуулийг таах уралдаанд ялагчдыг 2012 оны 8-р сарын 1-нд олон нийтэд зарлаж, шагналыг олгохоор боллоо. Харин УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 22-р тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26-р тойрогт хоёр мандатын ялагч тодроогүй байгаа тул Сонгуулийн ерөнхий хорооноос тус хоёр тойргийн ялагчдыг зарлах хүртэл уралдааны дүнг зарлах боломжгүй байна. СЕХ-ноос дээрх хоёр тойрогт дахин санал хураалт явуулж, сонгуулийн ялагчийг тодруулсны дараа УИХ-ын 76 гишүүнийг зөв нэрлэх уралдааны дүнг албан ёсоор зарлахыг мэдэгдье.
Zindaa.mn сайтын маркетинг, сурталчилгааны алба