Өнөөдөр манай цагаар үүрийн 04.00, Лондоны цагаар 21.00 цагт Олимпийн нээлтийн ёслол болж өнгөрсөн билээ. Нээлтэд олон орны төрийн тэргүүнүүд хүрэлцэн очсон бөгөөд манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч мөн адил нээлтийн үйл ажилагааг үзэж байлаа. Ерөнхийлөгч нээлт эхлэхийн өмнөхөн Английн хатан хаан 2-р Элизабеттай уулзсан байна. Түүнчлэн, ерөнхийлөгч Лондонгийн олимпийг өөрийн спортын зөвлөх, МУ-ын гавъяат тамирчин Э.Бадар-Ууган, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарын хамт урилгаар үзэж байгаа юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )