МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлд санал тавив

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 28

Авлигын эсрэг “Глобал үйл ажиллагааны зөвлөл”-д гишүүнээр элсэх саналыг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлд “Дэлхийн эдийн засгийн форум” олон улсын байгууллагаас тавьжээ. Тус зөвлөл нь “Дэлхийн эдийн засгийн форум”-ын бодлого хөтөлбөрийг боловсруулдаг, олон улсын хамгийн нэр хүндтэй чухал чуулга уулзалтуудыг зохион байгуулдаг байна. Ингэснээр олон улсын нөлөө бүхий төлөөлөгчидтэй уулзаж, тус зөвлөлийн гишүүн орнууд гадаад харилцаагаар хүчирхэгжих ач холбогдолтой юм.

 “Глобал үйл ажиллагааны зөвлөл 80 зөвлөлтэйгээс урилгатай зөвлөл нь 15-20 байдаг ажээ. Нэг зөвлөл 15-20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүд жилдээ дөрвөөс доошгүй удаа хуралддаг. Хуралдах явцдаа “Дэлхийн хөтөлбөр” чуулга уулзалтад оролцоно. Энэ жилийн чуулга уулзалт 11 дүгээр сарын 12-14-ний өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болох гэнэ.

Х.Заяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top