”Шударга ёс” эвслийнхэн цэцэд хандана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Тэд хурлаараа УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү, Ц.Цолмон нарыг  УИХ-ын энэ долоо хоногийн эхний хуралдаанаар гишүүнийх нь тангаргийг өргүүлэхээр болжээ. Мөн намын бүлгийн дүрмээ баталсан байна.

Түүнчлэн УИХ дахь МАХН-МҮАН-ын бүлэг хоёр Байнгын хороо удирдан ажиллахаар болжээ. Иймээс тэд Гадаад бодлогын Байнгын хорооны даргын асуудлыг ч ярилцсан бололтой. Гэхдээ энэ хороог чухам хэнээр удирдуулах гэж буй нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн Хуулийн Цэц МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын талаар шийдвэр гаргасан. Харин энэхүү шийдвэрээ нягталж үзэхийг хүсэж эвслийнхэн Үндсэн хуулийн цэцэд дахин хандахаар болжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top