МАН-ынхан ямар Бурхад уу.../олон нийтийн үзэл бодлын тоймоос/

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тангарагаа өргөснөөс хойш нилээн хугацаа өнгөрсөн боловч МАН-аас сонгогдсон гишүүд тунирхаад чуулгандаа оролцохгүй байгаагаас шалтгаалж улс орны цаг үеийн нэн чухал компанит ажлуудыг удирдлага, чиг үүргээр хангах ёстой Засгийн Газар байгуулагдаж чадалгүй гацаанд орчихоод байгаа билээ.

Энэхүү нөхцөл байдал ард олны дургүйцлийг ихээхэн хүргэж, заримд нь янз бүрийн хардах уур амьсгал төрүүлж байгаа нь хүмүүсийн санал сэтгэгдлээс тодорхой харагдаж байна. Ингээд олны үзэл бодлоос санаа авч аль аль нь жаахан ч атугай ухаарч, ард түмэн биднийхээ сонголтыг хүндэтгэн үзээсэй гэсэн чин хүслийн үүднээс зарим нэгэн сэтгэгдлийг толилуулахаар шийдлээ. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ:

- МАН төрийн эрхийг ялсан нам эвсэлд шилжүүлэн өгөхөөс татгалзаж, ард түмний сонголтыг эрс эсэргүүцэж байгаа нь учиртай. Учир нь тэдний өнгөрсөн жилүүдэд хийсэн булхай, луйвар нэг мөр илрэн гарч ирж олон хүн дээлээ нөмөрнө гэхээс үнхэлцгээ хагартал айж арга нь барагдахдаа шинэ УИХ ын анхдугаар чуулганыг бойкотолжээ. Ичсэн хүн, хүн ална гэдэг л болж байх шив...

- МАН-ынхан яахаараа ийм арчаагүй хүмүүс байдаг байна аа. Чуулганд суухгүй төрийн ажил гацааж байгаа шалтгаан нь УИХ-ын даргын асуудлыг өөрсөдтэй нь зөвшилцөөгүй гэнэ. Яахаараа ялсан нам ялагдсан намтай дарга цэргийнхээ асуудлыг ярьж байх ёстой юм. Тэгж л их эсэргүүцээд байгаа юм бол чуулганы хуралдаан дээрээ нэр төртэй эсэргүүцээч. Даан ч тийм зориг байхгүй л дээ тэдэнд. Дандаа ар хударгаар элдэв балиар юм хийгээд бүүр нэг сурчихсан...

- Ажил хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэгчээр УИХ-ын даргын асуудлыг заавал ялагдсан МАН-ынхантай зөвшилцөх албагүйшдээ. Бусдынхаа ажилд битгий ингэж тээг болооч. З.Энхболдын юу нь та нарт таалагдахгүй байгаан. Шударга сайн улстөрчшдээ... 

- МАН-ынхан чуулган завсарлуулж төрийн залгамж халааг гацааж байхаар намаа ялагдуулсан намынхаа дарга нарт хариуцлага тооцооч. Манай нам ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ энэ тэр гээд цээжээ дэлдээд байсан У.Хүрэлсүх чинь УИХ-ын гишүүн болчихсон явж байншдээ... 

- Бүх зүйлийг МАН-ынханд таалагдуулж хийнэ гэж юу байхав дээ. МАН-ынхан ямар бурхад уу. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг үг байдышдээ. Одоо бүх зүйл байр байрандаа орлоо. МАН-ынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд хуралдаа суу. Битгий хурал мурал хаяж гараад бай...

- Сөрөг хүчин гэхээр ажил хаядаг, хурал хаядаг, бусдынхаа хийснийг үгүйсгэдэг гэж арай ойлгоод байгаа юм биш биз дээ МАН-ынхаан...

- МАН- ынхан сөрөг хүчин гэж мэдэхгүй болохоор бүх зүйл дээр сөрнө гээд бодчихож. Яаж хүчтэй сөрөг хүчин болдог талаар энэ 4 жилд сайн суралцаж дээ...

- Олонх болсон нам нь УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээд л явдаг хуультай биз дээ. МАН-тай хамтраагүй юм чинь УИХ-ын даргын асуудлыг та нартай зөвшилцөх албагүйшдээ. МАН-ынхан болимоор юм. Ичмээр юм. Бусдынхаа ажлыг хийлгэмээр юм...

- МАН-ынхан зугтаж биш зүтгэж энэ тэр гээд байсан яасан? Чуулган эхлэнгүүт зугтдаг байнашдээ. Ийм болохоор чинь л ард түмэн та нарт сонгуулиар муу дүн тавьж байгаа юм ш дээ...

- АН эрхбиш төрийн ажлын гол ноён нурууг алдахгүй байх талдаа юм бодож л байгаа байх даа. Ард түмний сонголт өөрөө эвслийн засгийн газар байгуулах нөхцлийг бүрдүүлсэн болохоор яалтай ч билээ. АН аль нэг чөтгөртэй нь нөхцөж байж л төрийн ажлыг явуулахаас өөр аргагүй,  цаад хулгайч нар нь АН-аас юу нэхэж байгаа нь ойлгомжтой. Тэд нар улс орныг гэхээсээ илүү Хулгайч Энхбаяраа яаж ялгүй авч гарахав, Хамтарч идсэн юмаа яаж ард түмнээс нууж авч гарахав, дээр нь яаж нэмж идэж уух вэ гэдэг юмаа бодож байгаа өчүүхэн амьтад. Тэдэнд итгэж сонголт хийсэн ард түмэн өөрөө л буруутай, ямар ард түмэн байна тийм л төр байдаг гэж нэгэн суутны үгийг санацгаа. Гэхдээ АН-ын одоо явуулах бодлого нь Дархан Дамбын урласан цайны домбо олон аягалаад ирэхээр “одоо боль, одоо боль” гэж дуугараад байдаг шиг тийм нарийн хийцтэй уран гоё бүтээл байж чадвал наад хэдэн хулгайч нарынхаа шалдан бөгсөөр цасан дээр тэмээн тавхайн мөр гаргаж болно доо айн ???????

гэх мэтээр зах зухаас нь сийрүүлэв. Олны үг ортой гэсэн ардын маань цэцэн үг байдаг. Дээдэс минь, мэргэн оюундаа тунгаан бодож, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг №1-т тавина байгаа!

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top