Н.Энхбаярын шүүх хурал хаалттай эхэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Өмнө нь таван ч удаа хойшлоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай байдлаар эхэллээ.

Шүүх хурлын ажиллагаанд сэтгүүлчдийг оролцуулсангүй, харин ганц нэг зураглаачдыг оруулсан нь телевизээр шууд дамжуулж магадгүй гэх горьдлого төрүүлж байна. Одоогийн байдлаар шүүх хурал болж байгаа байрны гадаа ард иргэд ирчихсэн, сэтгүүлчдийг шүүх хурлын ажиллагаанд оролцуулж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top