МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өглөө 10.00 цагаас хойш үргэлжилж байна.
Тодруулбал, “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал, ТV9 телевизийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх таван хэргээр буруутгаад буй. Өнөөдөр ТV9 болон “Өргөө” зочид буудлын асуудлыг хэлэлцээд байгаа. Үлдсэн гурван хэргийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )